Солонгос улсад хэлний бэлтгэлд суралцах
Жил ирэх тусам Солонгос улсад суралцаж боловсрол эзэмших хүсэлтэй оюутан залуусын тоо нэмэгдсээр байна.
Солонгосын их дээд сургуулийн мэргэжлийн ангид элсэн суралцахын тулд ТОПИК-ийн 3 юмуу 4 шатанд тэнцсэн байх ёстой байдаг бөгөөд солонгос хэлний мэдлэггүй бол тухайн улсад хэлний бэлтгэлд суралцаж хэлний мэдлэгтэй болсны дараа их дээд сургуульд элсэн суралцах боломжтой болдог.
Хэлний бэлтгэлийн хувьд жилд 4 удаа буюу 3, 6 , 9, 12 саруудад элсэлт авдаг бөгөөд бүртгэл нь 2-3 сарын өмнө явагддаг.
Солонгос улсад хэлний бэлтгэлд суралцаж байгаа оюутнууд эхний 6 сар ажил хийх эрхгүй байдаг бөгөөд 6 сарын дараа 7 хоногт 20 цагийн ажил хийх эрхтэй болдог.
Хэлний бэлтгэлд бүртгүүлэхэд шаарддаг нийтлэг материал
1. Элсэх өргөдөл
2. Сурах төлөвлөгөө
3. Гадаад паспортын хуулбар
4. Гэр бүлийнхний иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
5. Санхүүгийн баталгаа
6. Бүртгэлийн хураамж 50,000-60,000 вон
7. Бүх бичиг баримтыг англи юм уу солонгос хэлээр орчуулсан байх
Бакалавр, магистр, докторт суралцах
Бакалавр, магистр, докторын сургалт 9 болон 3 сард эхэлдэг. БНСУ-ын их дээд сургуульд элсэн суралцахын тулд 한국어능력시험 буюу ТОПИК-ийн 3-4 шатанд тэнцсэн байх ёстой байдаг.
Мэргэжлийн зэргийн сургалтуудын хувьд сургалтын төлбөрийг жилээр нь биш улирлаар нь төлдөг. Сайн сурвал тэтгэлэг авах боломжтой.
Магистрт суралцаж байгаа оюутнууд 3 сар хичээллэх хугацаандаа хичээл сонголтоо өөрөө хийх боломжтой байдаг бөгөөд хичээл сонголтоосоо шалтгаалаад 7 хоногт хичээллэх өдрөө тохируулах боломжтой учир цагийн ажил хийх боломж илүү байдаг бөгөөд мөн сурлагын дүн голч онооноос хамаараад тэтгэлэг авах боломжтой байдаг.
Та БНСУ-ын их дээд сургууль болон хэлний бэлтгэлд суралцах хүсэлтэй байгаа бол манай төвд хандаарай.
Манай байгууллагатай албан ёсны гэрээтэй сургуулиудад хамгийн хямд зардлаар суралцахад бид туслах болно.
Мөн Монголдоо ТОПИК-ийн шалгалтанд тэнцэж , БНСУ-ын их дээд сургуульд шууд элсэн суралцахыг хүсвэл манай солонгос хэлний сургалтын төвд хандаарай.