ЯПОН УЛСАД 2020 ОНД СУРАЛЦАХ БҮРТГЭЛ
Япон улсын хэлний сургуулиудад суралцах, мэргэжил эзэмших хүсэлтэй оюутан залуус та бүхнийг урьж байна.
1. Жото Япон хэлний сургууль
Жото Япон хэлний сургууль нь YSJNM группын харьяанд байдаг Joto Kogyo ХХК-ийн үүсгэн байгуулсан хэлний сургууль юм. Токио хотод байрладаг бөгөөд Токиогийн Цагаачлалын албанаас "маш сайн журамтай сургууль" хэмээх тодорхойлолтыг авсан сургууль юм. Сургуулийн онцлог
Жото япон хэлний сургууль нь Японы соёл боловсрол, улс төр , эдийн засгийн төв болох Токио хотод байрладаг бөгөөд хүссэн газартаа зорчиход хялбар. Оюутнууд тав тухай хичээл хийх орчныг бүрдүүлж, япон орны соёл, амьдралд хурдан дасах тал дээр анхаарч ажилладаг. Мөн шинээр ирсэн оюутанг тус сургуультай хамтран ажилладаг хэд хэдэн газарт цагийн ажилд зуучилж өгдөг.
Дотуур байр
Оюутны дотуур байр нь сургуулиас 5 орчим минутын зайд байрладаг.
Эрэгтэй, эмэгтэй оюутны байрыг тусгаарлан тохижуулсан, үнийн хувьд хямд, сургуулиас дотуур байр хүрэхэд унааны зардал гарахгүй, аюулгүй зэрэг давуу талтай.
Олон орны оюутнуудтай нөхөрлөх боломж
Жото сургууль Токио хотын тэргүүлэгч Японы сургуулиудын нэг юм.
Оюутнууд жил бүр Хятад, Солонгос, Монгол, Вьетнам, Шри Ланка, Энэтхэг, Азийн бусад орнууд, Сенегал гэх мэт улс орон, бүс нутгаас ирдэг. Сургууль болон дотуур байрандаа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай харилцаж олон зүйлийг сурч,мэдэж авдаг.
2. Ниппон хэлний сургууль
Ниппон Академи групп нь Ниппон хэлний сургууль(1990 онд)・Ниппон соёл хэлний сургууль(2014 онд)・Ниппон Омотэнаши мэргэжлийн сургууль(2013 онд) мөн Ниппон хэйва хэлний сургууль (2017 онд )зэрэг 4 сургуулийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж буй групп юм. Дэлхийн өнцөг бүрээс гадаад оюутнууд ирж суралцдаг.
Үндсэн сургалт, жишиг сургалт, соёлоор дамжуулан сурах зэрэг олон онцлог бүхий сургалтын аргаар хэлийг суралцаж болох Гүнма Маэбаши хотод байрлах томоохон групп сургууль юм.
Байгуулагдсан огноо: 1991 он 4 сар
Байршил: Япон улс Гүнма муж Маэбаши хот
Захирал : Шимизү Масүми
Элсэгчийн хязгаар: 705 оюутан
Жилд 4 удаа элсэлт авдаг ба Гүнма муждаа хамгийн урт түүхтэй хамгийн том сургууль юм.
3. SIJA Япон хэлний сургууль
SIJA бол ирээдүй өөд чиглэсэн Япон хэлний сургууль юм. Япон улсын төв бүсэд байрлах сургууль бөгөөд , та Токио болон өөр бусад үзэсгэлэнтэй, түүхэн газрууд руу хялбархан хүрэх боломжтой. SIJA бол Сайтама муж Күмагаяа хотод байдаг. Сайтама муж нь Японы хамгийн их хүн амтай Канто бүс нутагт байрладаг. Канто бүс нутаг нь Японы соёл аж үйлдвэрийн бааз бөгөөд олон алдартай хүмүүс байдаг.
4. TOEI Япон хэлний сургууль
Японы TOEI сургууль нь 1990 онд байгуулагдсан ба Токио хотын Шинжикү дүүрэгт байрладаг. Олон улсын оюутнууд ихтэй, хичээлийн байр болон оюутны байр нь тохилог.
Токио хотын төвд байрлалтай 東瀛学院 Япон хэлний бэлтгэл сургууль нь 600 орчим оюутны багтаамжтай бөгөөд 15 гаран жил үйл ажиллгаагаа тасралтгүй явуулсаар ирсэн. 東瀛学院 сургуулиас төгсөж гарсан олон арван залуучууд маань Япон улсад амжилттай сурч хөдөлмөрлөхийн зэрэгцээ эх орондоо эргэн очиж сурсан мэдсэнээрээ ажил хөдөлмөр эрхэлж байна.
5. Kиото япон хэлний сургууль
Кёото олон улсын академи нь 1987 онд үүсэн байгуулагдсан түүхтэй 30 гаруй орноос 2000 аас дээш гадаад оюутануудыг элсүүлэн суралцуулж ирсэн.Осакагын цагаачлалын албанаас А үнэлгээтэй сургуулиар батлагдсан.
Киото хотод эрт дээр үеийн түүх дурсгалын газрууд, эртний эд зүйл олон байдаг. Жилд дунджаар гадаад дотоодын 50 сая гаруй жуулчид ирдэг.
Сүүлийн үед гадаад оюутны тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд оюутны хотхон дахь соёлын ордон тэдэнд тохирсон хоолны газарууд , янз бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээ явагддаг хамгийн тохиромжтой газар гэж хэлж болно.Киото олон улсын академид Японы боловсролын нийгэмлэгээс албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн багш нар хичээл заадаг.